Oneline App-ын нууцлалын бодлого

Ерөнхий

Энэхүү нууцлалын бодлого нь холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд таны мэдээллийг цуглуулах, ашиглахтай холбоотой үйл ажиллагааг зохицуулна.

Уайнлайн Технологи ХХК (“Мэдээлэл хариуцагч”) нь Хэрэглэгч (“Та” эсхүл “Хэрэглэгч”)-ийг “Oneline” цахим худалдааны системд бүртгүүлж, ашиглах үед Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу Таны хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглах бөгөөд мэдээллийн аюулгүй байдлыг хангана.

Энэхүү Нууцлалын бодлогоор зохицуулаагүй харилцааг Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар зохицуулна.

1. Мэдээлэл цуглуулах

Oneline платформыг ашиглахтай холбоотой аппликейшн болон веб сайтаар холбогдон бүртгүүлсэн хэрэглэгчээс дараах хувийн мэдээллүүдийг авна. (зөвхөн эдгээр мэдээллүүдээр хязгаарлагдахгүй байж болно). Үүнд:

  1. Цахим шуудангийн хаяг;
  2. Овог нэр;
  3. Утасны дугаар;
  4. Сошиал хаяг
  5. Дансны дугаар
  6. Худалдан авалтын болон борлуулалтын түүх
  7. Хэрэглээний дата мэдээлэл
  8. Зарим тохиолдолд бид “Oneline” үйлчилгээг ашиглаж буй таны төхөөрөмжийн дараах мэдээллийг цуглуулна. Үүнд: суурин компьютерын IP хаяг, интернэт хөтчийн төрөл, манай үйлчилгээг ашиглаж буй огноо, үйлчилгээг хэдий хугацаанд ашиглаж буй талаар болон холбогдох бусад мэдээлэл.
  9. Манай үйлчилгээг гар утсаараа дамжуулан авч байгаа тохиолдолд гар утасны загвар, гар утасны дахин давтагдашгүй ID, гар утасны IP хаяг, гар утасны үйлдлийн систем зэрэг бусад төрлийн мэдээллийг цуглуулах магадлалтай.

2. Мэдээлэл ашиглалт

Бид хэрэглэгчийн мэдээллийг дараах зорилгоор ашиглана. Үүнд:

Хэрэглэгчийн санал хүсэлтэд хариу өгөх; Үзүүлж буй бүтээгдэхүүн үйлчилгээгээ цаашид тасралтгүй сайжруулах; Бүтээгдэхүүн үйлчилгээг хэвийн үзүүлэх; Бүтээгдэхүүн үйлчилгээний өөрчлөлтийн талаарх мэдээллийг цаг тухайд нь хүргэх; Мэдээллийг дамжуулах

Хэрэглэгчийн хувийн мэдээлэл бүтээгдэхүүний цаашдын үйл ажиллагааг сайжруулахад чухал ач холбогдолтой тул бид энэхүү мэдээллийг зөвхөн байгууллагын дотоод хэрэгцээнд ашиглах бөгөөд гуравдагч этгээдэд ашиг олох зорилгоор задруулахгүй, зарж борлуулахгүй. “Oneline” үйлчилгээг ашиглахад та гуравдагч этгээд (Facebook, Google, Apple) болон хамтрагч байгууллагын холбоосоор нэвтрэх боломжтой ба эдгээр байгууллагуудын мэдээллийн нууцлалын бодлого энэхүү бодлогоос өөр байх боломжтой. Энэ тохиолдолд таныг эдгээр сайтуудын нууцлалын бодлоготой танилцахыг зөвлөж байна.

3. Хэрэглэгчийн мэдээллийг дамжуулах журам

Дараах тохиолдолд бид таны мэдээллийг хуульд заасны дагуу бусдад дамжуулан өгөх боломжтой байна. Үүнд:

“Oneline” үйлчилгээ үзүүлэгчийн эрх болон хөрөнгийг хамгаалахтай холбоотой Үйлчилгээтэй холбоотой зөрчил гарахыг таслан зогсоох зорилгоор Үзүүлж буй үйлчилгээтэй холбоотой ямар нэгэн алдаа саатлыг зогсоох зорилгоор Хуульд заасан эрх бүхий байгууллагын албан шаардлага, хүсэлтээр

Интернэт сүлжээ болон цахим хэлбэрээр мэдээлэл алдагдах эрсдэлтэй байдаг хэдий ч бид таны хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангахыг эрмэлзэн ажилладаг.

4. Хэрэглэгчийн бүртгэл устгах

Хэрэглэгч хувийн халдашгүй байх эрхээ хэрэгжүүлэх хүрээнд ”Oneline”-д олгосон мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглуулах зөвшөөрлөө хэдийд ч цуцлах эрхтэй бөгөөд өөрийн мэдээллийг устгуулах хүсэлт гаргах эрхтэй.

Энэ хүсэлтийг ”Oneline” аппликейшний Профайл (”Profile”) цэсийн ”Бүртгэл устгах” товчийг даран илгээх боломжтой байна. Ингэснээр ”Oneline” таны мэдээллийг дахин цуглуулахгүй, боловсруулахгүй, ашиглахгүй болохоос гадна, ”Oneline” дээрх тантай холбоотой бүртгэл, хувийн мэдээлэл болон төлбөрийн хэрэгслийн боломжууд дахин сэргээгдэх боломжгүйгээр устгагдахыг анхаарна уу.

5. Нууцлалын бодлогод өөрчлөлт орох нь

Бид таны мэдээллийг чанд хамгаалахын тулд нууцлалын бодлогодоо нэмэлт, өөрчлөлт оруулах боломжтой бөгөөд энэ талаарх мэдээллийг холбогдох сувгуудаар танд тогтмол өгөх болно. Холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулан мөрдөгдөж эхэлсэн мэдээллүүд нууцлалын бодлого хэсэгт орох тул та мэдээлэлтэй сайтар танилцаж байхыг зөвлөж байна.

Oneline logo

© 2023 Oneline Technology LLC. All rights reserved.